Хоёрдугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-02-09 08:55:20
Улсын дээд шүүхийн байранд Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

09.00 цагт “Бизнес Тауэр”-т Монголын гарааны бизнес эрхлэгч 15 аж ахуйн нэгж Сар шинийн баярыг угтан “STARTUP MINI EXPO 2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Утас: 75776799, 88001900

09.00 цагт “Корпорейт Хотел энд Конвеншн Центр”-т МАХН-ын II Их хурал хуралдана.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Цэцийн гишүүнийг баривчлах, албадан саатуулах эрүүгийн хариуцлагад татаж болох эсэхийг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд “Утаа бидний амьдралд” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хүүхдийн төв номын санд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Монгол бахархал-Цагаан сар” тэмцээн болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Номтой Нөхөрлөе клубээс "Эрээний бэлэгнээс Эрдмийн бэлэг рүү" уриалгын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн түүхийн музейд “Төрт ёс, Хаадын сан” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МСНЭ-ийн Их хурлаас гарсан шийдвэрийг эсэргүүцэж зарим сэтгүүлчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн тээврийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэр төрд халсан хэргийн шүүх хурал болно.

14.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Монголын цагаан сар 2018” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” үзэсгэлэнгийн нээлт болно.

16.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд Монголын паралимпийн хороо, Монголын дугуйн холбоо, Монголын гольфийн холбоо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо болон БНХАУ-ын “Grand China sports” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

16.00 цагт ГХЯ-нд Консулын газраас Тайваньд болсон газар хөдлөлтийн талаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ