Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Австрали Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-08 12:26:03
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар”-ын төлөөлөгчид Орхон  аймагт ажиллалаа. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт сургадаг юм. Хөтөлбөрт хамрагдах иргэдийг  дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл ЗДТГ-ын гадаад харилцааны алба болон http://australiaawardsmongolia.org/index.php/mn/ цахим хуудсаар бүртгэнэ гэдгийг мэдээллээ.
Мөн тэтгэлэгт хөтөлбөрт сургалтын төлбөр, хоёр талын онгоцны тийз, байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материал, сард хоёр удаа олгодог амьжиргааны зардал, баримжаа олгох сургалт,  эрүүл мэндийн даатгалын зардал багтдаг байна. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд хамт явах асран хамгаалагчийнх нь зардлыг ч мөн шийдвэрлэдгээрээ давуу талтай гэнэ.
Өнөөдрийн байдлаар 1990 оноос хойш Монгол Улсаас Австрали Улс руу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 500 орчим иргэн байна.
Б.Оюун-Эрдэнэ

   
Холбоотой мэдээ