АНУ баллистик пуужингийн туршилтаа хойшлуулжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-07 17:59:13
МОСКВА. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн тоглолт болох гэж байгаатай холбоотойгоор Калифорни муж улс дахь Ванденберг агаарын цэргийн хүчний баазаас хөөргөхөөр төлөвлөж байсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг АНУ хойшлуулах шийдвэр гаргасан тухай “Си-Би-Эс” телевизийн суваг мэдээлэв.
 
Жил бүрийн хавар Өмнөд Солонгостой хийдэг томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа түр зогсоох шийдвэр гаргаснаа АНУ өмнөх сард мэдэгдсэн билээ.
 
Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлт энэ сарын 9-нд эхлэх юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ