Жилийн эцсийн тайлангаа байгууллагуудын 60-аад хувь нь ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-07 16:03:18
Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт өнөөдрийн байдлаар жилийн эцсийн тайлан ирүүлсэн байдал 49-58 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Хуулийн хугацаа удахгүй дуусах гэж байгаатай холбоотой цахим программд ачаалал нэмэгдэх тул тайлангаа шуурхай ирүүлэхийг аймгийн Татварын хэлтсээс анхааруулж байна. Хэрвээ татварын тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэхгүй бол тухайн хуулийн этгээдийг 1,5 сая төгрөгөөр торгох аж.
 
Аймгийн хэмжээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 1456 аж ахуйн нэгж, цалингийн ашгийн татварын тайланг 1676 хуулийн этгээд, хувь хүнд олгосон орлогын суутгагдсан албан татварын тайланг 274 хуулийн этгээд гаргаж, аймгийн Татварын хэлтэст илгээх ёстой байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ