Курилын арлуудад цэргийн сургуулилт хийж буй Оросын талд Япон улс эсэргүүцэл илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-07 12:14:03
ТОКИО. /ТАСС/. Курилын арлуудад терроризмын эсрэг цэргийн сургуулилт хийж эхэлсэн Орос улсад Японы тал эсэргүүцэл илэрхийллээ. Энэ тухай Японы Гадаад харилцааны сайд Таро Коно парламентын доод танхимын төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгджээ.
 
“Энэ нь хойд нутгийн дөрвөн арлын талаарх манай улсын байр суурьт харшилж байна. Үүнтэй холбогдуулан бид эсэргүүцэл илэрхийлсэн” гэж сайд хэлснийг Киодо агентлаг уламжиллаа.
 
Оросын Батлан хамгаалах яамны Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны мэдээлснээр,хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааны тактикийг боловсруулах зорилго бүхий цэргийн сургуулилтад 2000 гаруй цэргийн албан хаагч оролцож байгаа аж. Мөн 500 орчим нэгж техник ашиглаж байгаагийн дотор Ми-8АМТШ загварын нисдэг тэргүүд байна.
 
Хээрийн сургуулилт энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх аж. 
 
Э.Аянзаяа  
Холбоотой мэдээ