Умард Солонгост хүмүүнлэгийн нөхцөл байдал дордож байна гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-06 13:36:12
НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. НҮБ-ын авсан хориг арга хэмжээний улмаас Умард Солонгост хүмүүнлэгийн нөхцөл байдал дордож байна гэж ОХУ-аас Умард Солонгост суугаа элчин сайд Александр Мацегора мэдэгджээ.
 
“Умард Солонгос дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал дордож байна. Өнөөдөр гачигдан зовж буй Умард Солонгосын хүн амд хүмүүнлэгийн тусламж, тэр дундаа хүнсний тусламж үзүүлэх бараг л боломжгүй болоод байна. Юу хийх шаардлагатайг шалгаж, хяналт тавьдаг цагдаа ажиллуулаад зогсохгүй хүмүүнлэгийн тусламжийн агентлагт эм бэлдмэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, хүнс хүргэхэд нь тусалдаг бүтэцтэй байхыг би Умард Солонгосын асуудал эрхэлсэн хорооноос хүссэн” хэмээн тэрбээр Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний асуудал эрхэлсэн хорооны хуралдааны дараа сэтгүүлчдэд хэлжээ.    

Хуралдааны үеэр тэрбээр Умард Солонгосын хүн амд туслахын тулд юу хийх шаардлагатай байгаа талаар тодорхой саналуудыг дэвшүүлж, тус улсад болж буй үйл явдлыг танилцуулсан байна. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ