Замын-Үүдийг аймгийн зэрэглэлтэй хот болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-03 19:25:01
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ Замын-Үүд сумыг аймгийн зэрэглэлтэй хот болгох шийдвэрийг гаргаж Монгол Улсын  Засгийн газарт хүргүүллээ.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд 15000-аас дээш хүн амтай суурин газрыг хотын статустай болгох боломжтой төдийгүй Захирагчийн ажлын албыг ч байгуулах боломжтой гэж заасан байдаг.
2017 оны жилийн эцсээр тус сум 18200 мянган байнгын оршин суугчидтай болсон бөгөөд түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгаа юм. 
Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Заcаг даргад хандан Замын-Үүд сум нь  хотын статусгүй хэрнээ Захирагчийн ажлын албатай байгаа нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн тодорхой заалттай зөрчилдөж байгаа бөгөөд уг хуулийн бусад холбогдох заалтад үндэслэж  аймгийн зэрэглэлтэй хот болгох саналыг Засгийн газарт өргөн барих тухай албан бичиг ирүүлсний дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ