Улирагч оны ажлаараа Баянцагаан сум бусдыгаа өнгөлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-02-03 00:54:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Удирдах ажилтны сахилга хариуцлагын зөвлөгөөний үеэр 2017 оны ажил үйлсээрээ манлайлсан сумд болон байгууллагыг шагнаж урамшууллаа.
Аймгийн 20 сумаас Баянцагаан сум тэргүүлж хоёр сая төгрөг, удаах байранд Хүрээмарал сум орж 1.5 сая төгрөг, гутгаар байранд Шинэжинст сум орж нэг сая төгрөгөөр тус тус шагнуулав. Харин агентлаг, газар, хэлтсүүдээс ажлын үзүүлэлтээр Цагдаагийн газар тэрүүлж нэг сая, хоёрдугаар байрт Татварын хэлтэс /800 мянга/, гутгаар байранд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон Онцгой байдлын газар /тус бүр 500 мянга/оржээ.

Ирэх жил төрийн албан хаагчид болон тэднийг удирдан чиглүүлж яваа нийт удирдлагуудынхаа ажлын бүтээмжийг дээшлүүлж, шинэ шатанд гаргаж, алив доголдолгүй ажиллуулах үүднээс өрсөлдөөнийг нэмэгдүүлж, урамшууллын системийг сайжруулна гэдгээ Засаг дарга Г.Батжаргал албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс ирэх жил үр дүнгийн гэрээний биелэлт болон бусад шалгуураар 50 сая төгрөгийн шагналын санг баталсан бөгөөд энэ нь шагналын дүн 5-10 дахин нэмэгдэнэ гэсэн үг аж.

Мөн өдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал сумдын Засаг дарга нар болон газар хэлтэс, албан байгууллагын дарга менежерүүдтэй энэ онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ байгуулжээ.

                                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ