Фидель Кастрогийн ууган хүү амиа хорложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-02 10:42:09
ГАВАНА. /ТАСС/. Куба улсыг 1959-2006 он хүртэл удирдаж явсан хувьсгалч Фидель Кастрогийн ууган хүү амиа хорлосон талаар “Granma” сонин мэдээлэв. Тэрбээр 68 настай байжээ.
 
“Шинжлэх ухааны доктор Фидель Анхель Кастро Диас-Баларт нь сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас олон сарын туршид эмч нарын хяналтанд байсан юм” хэмээн уг сонинд тэмдэглэжээ.
 
Кастро Диас-Баларт нь Москвагийн улсын их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр төгсжээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр Кубын Төрийн зөвлөлийн шинжлэх ухааны зөвлөх болон тус улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аж. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ