ОХУ болон АНУ-ын хооронд зууч нь болохыг хүсч байна гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-01 18:11:00
МОСКВА. /ТАСС/. Өндөр дээд түвшний төлөөлөгчид болон Сенатын гишүүдтэй уулзахаар АНУ-ыг зорьж, Орос болон Америкийн хооронд зуучлагч болно гэж найдаж байна хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд “Иргэний санаачилга” намаас нэр дэвшигч, телевизийн хөтлөгч Ксения Собчак  мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Удирдлагынх нь үйл ажиллагааны төлөө Оросыг, Оросын ард иргэдийг шийтгэж болохгүй гэдгийг ойлгуулж тайлбарлах зорилготойгоор би АНУ-ын өндөр дээд тушаалын түшмэдтэй уулзах болно” гэжээ.
 
Түүнчлэн тэрбээр ОХУ болон АНУ хоорондын харилцааг сайжруулах зууч болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
 
 
Э. Аянзаяа  
Холбоотой мэдээ