ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-25 16:13:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ОУВС-гийн төлөөлөгчид  манай улсад ажиллаж байна. Тэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхантай  уулзалт хийв.

Тус сангийн  хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсныг Засгийн газрын тэргүүн онцолсон.

Энэ удаад ОУВС-гийн төлөөлөгчидтэй  татварын асуудлаар ярилцаж шийдэлд хүрнэ хэмээн эх сурвалж өгүүллээ.
Холбоотой мэдээ