Хэрэглэгчдийн зургийг нууцаар авдаг байжээ

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2015-09-08 13:32:59

ВАШИНГТОН. /ВВС/. “Android” үйлдлийн системийн “Adult Player” гэх аппликэйшнээр дамжуулан мөнгө шаарддаг гэмт хэргийг АНУ-ын аюулгүй байдлын “Zscaler” компани илрүүлсэн байна.

“Adult Player” нь садар самууныг сурталчилсан аппликэйшн бөгөөд үүнийг хэрэглэгчдийн гар утасны нүүрний камераар тэдний зургийг нууцаар авч, дараа нь хэрэглэгчдийн гар утсыг түгжиж, 500 доллар шаардсан захиаг илгээхэд ашигладаг байна.

Ингэж барьцааны мөнгө нэхэх нь их ашигтай бөгөөд ихээхэн тархсан цахим гэмт хэргийн нэг хэлбэр юм гэж аюулгүй байдлын нэгэн шинжээч мэдэгдэв.

Хувийн мэдээллийг чинь олон нийтэд гаргана эсвэл гар утсыг нь ажиллагаагүй болгоно гэж уг аппликэйшний ард байгаа этгээдүүд хүмүүсээс мөнгө шаарддаг байжээ.

Уг цахим гэмт хэргийн нэг хэлбэр нь 2014 оноос хойш 127 хувиар нэмэгдсэн бөгөөд суурин болон зөөврийн компьютерууд голчлон өртөж байсан гэж Европ дахь “Intel Security” компанийн технологийн ахлах офицер өнгөрсөн сард мэдэгдсэн байна.

“Үүнийг хийхэд маш амархан учраас энэ төрлийн гэмт хэрэг газар авч байгаа юм. Өөрийнх нь төлөө ажилласан хүнд төлбөр өгөх хүмүүс их байна. Энэ нь маш өндөр цалинтай. Бидний мөрдсөн нэг бүлэглэл 10 хоногт 75 мянган доллар хийсэн” гэж тэрбээр ярив.

Мөн тэрбээр, иймэрхүү аппликэйшн хүмүүсийн алдаа дээр тулгуурласан байдаг. Мөнгөө төлөхгүй бол нэр төр нь унахад бэлэн байдаг гэж ярьжээ.

Энэ мэтийн аппликэйшнийг “Google Play” зэрэг албан ёсны дэлгүүрээс суулгах боломжгүй бөгөөд цахим хуудаснаас шууд суудаг ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд