Аймгийн бүх нутгаар 37 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-24 15:49:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүх нутгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -32-37 градус, өдөртөө -20-25 градус хүйтрэх төлөвтэй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Дээрх хугацааны эхэнд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэрэг цас орох ба 27-ны өдөр салхины хурд 14-16 м/с-д хүрч ширүүсэн уул, даваануудад цасан шуурга шуурах аж.

Иймд иргэдийг шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ