БНАСАУ "Пёнчан-2018" эхлэхийн өмнөх өдөр томоохон цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-23 16:50:59
ПХЕНЬЯН. /СТЦМА/. БНАСАУ-д албан ёсны нэг баяр нэмэгдэж байгаа тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /СТЦМА/  мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ нь хоёрдугаар сарын 8-нд тохиодог Солонгосын ардын арми  /САА/ үүсэн байгуулагдсан өдрийг энэ оноос эхлэн албан ёсоор бүх нийтээрээ тэмдэглэдэг болох гэж байна.
 
САА үүсэн байгуулагдсан өдрөөр тус улсад олон тооны баярын арга хэмжээ, тухайлбал цэргийн жагсаал болох аж. Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүний хэлснээр, баярын парадад алхахаар 13 мянган цэрэг бэлтгэл хийж байгаа аж. Мөн цэргийн 200 орчим зэвсэг, техникийг энэ ойн өдөр нийтэд дэлгэн харуулах гэнэ.
 
Энэхүү баяр нь өвлийн олимпийн XXIII наадмын өмнөх өдөр болж таарч байна. Ирэх сарын 9-25-нд өвлийн олимпийн ээлжит наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох юм. Энэ олимпийн нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нь Солонгосын хойгийн зураг бүхий нэг далбаан дор хамтдаа алхахаар тохиролцоод байгаа билээ.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ