Эд хөрөнгийн бүртгэлийн баримтын цахимжуулалт 45 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-23 12:35:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдрийн байдлаар 18 сумын эд хөрөнгийн бүртгэлийн архивын баримтуудыг цахимжуулах ажил дуусч, Эрдэнэбулган сумын хэмжээний баримтыг цахимжуулах ажил хийгдэж байна.

Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн бүртгэлийн цаасан суурьт нотлох баримтыг цахимжуулах ажлыг өнгөрсөн оны 11-р сараас эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 45 хувьтай байна. Улсын бүртгэлийн хэлтсийн архив 18,000 орчим нэгж хувийн хэрэг буюу 1,3 сая орчим цаасан нотлох баримттай юм

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ