Хуулийн этгээдийг тоолж, цахимжуулав

ОРОН НУТАГТ | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:12:54

“Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль”-ийг шинэчилэн баталсантай холбогдуулан аймгийн хэмжээнд байгаа хуулийн этгээдийг тоолж, цахим хэлбэрт шилжүүлэв.

Аймгийн Засаг даргын 223 тоот захирамжаар байгуулж, орлогч Н.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг бүртгэлтэй хуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл зэргийг тоолж, сум тус бүрээр бүртгэн гаргахад Татвар, Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй 1700 орчим этгээд байгааг тогтоосон аж. Тоон мэдээллийн зөрүүг арилгаж, цэгцлэхэд аймгийн Засаг даргын төсвийн хэмнэлт, үлдэгдлээс 6 сая 300 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Энэ ажлыг зохион байгуулснаар салбар дундын мэдээллийн сан баяжих, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх давуу талтай юм. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ