Өсвөрийн даамчид шилдгүүдээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-22 12:46:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн энэ сарын 20-21-нд тус сургуулийн байранд болж шилдгүүдээ тодруулав.

Энэхүү 16 дахь удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 147 тамирчин, гурван насны ангиллаар өрсөлдлөө. Хөдөө орон нутгаас Увс, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Орхон аймгийн өсвөрийн даамчид хүрэлцэн ирсэн юм.
Тэмцээний 6-9, 10-13 насанд швейцарь системээр ес, 14-17 насанд найман өрөг тоглож дүнгээ гаргав. Тэмцээний 6-9 насны охидын ангилалд Г.Шинэсаран (Дорноговь), Ц.Сумъяа (Хөлөгт тоглоом), Ц.Мягмарсүрэн (Увс), хөвгүүдийн ангилалд Б.Баасанбар (42-р сургууль), З.Аргабилэг (“Ирээдүй” цогцолбор), Г.Золбоо (БЗД) нар тэргүүлэв.

Харин 10-13 насанд охидоос Б.Есүй (42-р сургууль), Н.Лхагвадолгор (Өмнөговь), Н.Налжормаа (Дорноговь), хөвгүүдээс Б.Баярманлай (Шинэ Монгол), А.Дашчирэв (42-р сургууль), Б.Сүхбат (Орхон) нар эхний гурван байрыг эзэлсэн.

Тэмцээний 14-17 насанд охидоос Б.Анужин (Хасу Мегастарс), Б.Халиунаа (Дорноговь), Б.Мөнхжин (Хасу Мегастарс), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль), М.Лувсандорж (Хэнтий), Б.Эрдэнэбаатар (42-р сургууль) нар медальт байранд шалгарлаа.

Д.Өлзий
 
Холбоотой мэдээ