Сири, БНАСАУ соёлын салбарт хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 13:54:28

ДАМАСК. /SANA/. 2015-2017 онд соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрт Сирийн Соёлын яам болон БНАСАУ-ын Элчин сайдын яам гарын үсэг зурлаа.

Кино урлаг, театр, хөгжим, уран зураг, зохиогчийн эрх, оюуны өмч болон соёлын өдрүүд, Хөгжмийн дээд сургууль, Театр урлагийн дээд сургууль гэсэн салбарт хамтран ажиллахаар уг хөтөлбөрт дурджээ.

Хоёр орны кино долоо хоногийг зохион байгуулах, киноны мэргэжилтэн солилцох, кино наадамд оролцох зэргээр кино урлагийн салбарт хамтран ажиллана.

Театрын салбарт, Дамаскад байрлах Драмын урлагийн дээд сургууль Умард Солонгосын Хөгжмийн дээд сургуультай хамтран ажиллахаас гадна уран бүтээлийн хамтлагууд харилцан зочлох юм.

Урлагийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд уран зураг, уран баримал, зохиол бүтээлийн үзэсгэлэн гаргаж, туршлага солилцоно.

Мөн хөгжмийн салбарт, дуу хөгжим заах, харилцан зочлох, хоёр оронд соёлын өдрүүд зохиох зэргээр хамтран ажиллана.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ