“Гэрээгүй тээвэр” арга хэмжээ зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх салбар, сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран удахгүй болох цагаан сарын баярыг угтан “Гэрээгүй тээвэр” арга хэмжээ зохион байгуулж байна.
Сайншанд-Улаанбаатар-Замын-Үүдийн хооронд зөвшөөрөлгүй зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа жолооч нарт анхааруулга зөвлөмж өгөх, иргэдийг өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж баталгаатай, даатгалтай, техникийн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчих боломжийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Мөн албаныхан зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нартай уулзаж зөвлөгөө мэдээлэл өгсөн бөгөөд 24 цагийн пост гарган, хамтарсан эргүүл хийж замын хөдөлгөөнийг хянаж байна. Учир нь Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлд зөвшөөрөлгүй 40 гаруй тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд баталгаагүй тээврийн хэрэгсэл жолооддог, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, хурд хэтрүүлдэг, олон цаг нойр муутай явдаг зэрэг зөрчлөөс үүдэж авто осол гаргах, хүний амь нас эрсдэх тохиолдол гардаг аж.
Жолооч нар зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос 50-60 мянган төгрөгөөр нэг хүн тээвэрлэдэг аж. Тиймээс иргэд амь нас эрүүл мэндээ хамгаалж даатгалтай, зөвшөөрөлтэй, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орсон тээврийн хэрэгслээр зорчихыг албаныхан уриаллаа.
Дээрх арга хэмжээг Замын-Үүд сумын Засаг даргын гаргасан хот хоорондын замд авто осол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх захирамжийн дагуу зохион байгуулж байна.

Х.Эрдэнэбулган