Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-19 15:53:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Сүхбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг өнөөдөр нээлээ.

Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан сарын баярыг угтан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаа нь тус дүүргийн  11 хорооллын “Саруул” /хуучнаар Дөрвөн уул зах, Номин хайпермаркет/ төвийн хоёрдугаар давхарт нэг сар үргэлжлэх юм.

Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хандан талбай авах боломжтой аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ