Онцгойгийнхон цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж жүжигчилсэн сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Туулай, Мики маус”-ийн өмсгөлтэй онцгойгийн албан хаагчид цэцэрлэгийн хүүхдийн насны онцлогт тохируулсан жүжигчилсэн тоглолтоор “Эрсдэлгүй ирээдүй” сургалтыг зохион байгуулсан нь шинэлэг хийгээд сонирхолтой болжээ.
Энэхүү “Эрсдэлгүй ирээдүй” жүжгийн гол дүр болох мики, туулайхан хоёрт аймгийн ОБГ-ын АССУСАХМ, дэслэгч Г.Ганчимэг, Эмч-сэтгэлзүйч, дэслэгч Г.Бадамгарав нар тоглолоо. Тэд “Анхаар галаар тоглох аюултай”, “Гэртээ ганцаараа байхдаа хийж болохгүй 10 зүйлс” сэдэвт жүжигчилсэн тоглолтыг бяцхан иргэдэд маш сонирхолтой хэлбэлээр үзүүлсэн нь хүүхдүүдэд ихэд таалагджээ. Мөн мики, туулайхан хоёр хүүхдүүдийн дунд “Би аврагч” хөгжөөнт буухиа тоглоом явуулж, “Гал бол тоглоом биш” хүүхэлдэйн киног үзүүлж сонирхуулсан байна. Түүнчлэн энэхүү жүжигчилсэн сургалтын үеэр бага насны хүүхдүүд болзошгүй аюул тохиолдсон үед тусгай дугаарын утас руу залгаж хэрхэн дуудлага өгөх аргыг зааж өгсөн аж. Мөн хүүхдүүдээр гэрийн хаягийг нь зөв хэлүүлэх мэдлэг, дадлага олгосноороо сургалт маш үр дүнтэй болжээ. Энэхүү “эрсдэлгүй ирээдүй” сургалтанд Сүхбаатар сумын Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгийн 400 гаруй бяцхан иргэд хамрагдсан байна.

Ч.Отгонцэцэг