Шадар сайд Ө.Энхтүвшин орон нутагт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /Улаанбаатар/. Шадар сайд Ө.Энхтүвшин ирэх 7 хоногт орон нутагт ажиллана.
Тэрбээр өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, өвлийг өнөтэй давахад чиглэсэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгч ажиллах юм. Өнгөрсөн зун зуншлага тааруу байсантай холбоотой өвөлжилт хүндрэх нь тодорхой болоод буй. Өнөөдрийн байдлаар 113 суманд зудын эрсдэл үүссэний зэрэгцээ ойрын өдрүүдэд -40 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Б.Туул