Өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаарх асуулгын хариуг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үдээс өмнөх хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэх бол үдээс хойшхи хуралдаанаар "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонсохоор товложээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, "УИХ-ын гишүүд өвөлжилт, түүний бэлтгэл ажлын талаар өчигдөр асууж тодруулж байсан. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ талаарх асуулгыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Асуулгын хариуг С.Бямбацогт гишүүнд өгсөн байгаа. Ер нь чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах гэж байна. Өвөлжилтийн асуудлаар тойрогтоо мэдээлэлтэй очих хэрэгтэй. Ерөнхий сайдын мэдээллийн цагийг өвөлжилтийн асуудлаар сольж өгнө үү" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн ийм саналтай байгаагаа хэлсэн. Ингээд өвөлжилтийн талаарх асуулгын хариуг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар сонсохоор тогтов.
Ингээд товын дагуу Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул