Жүдо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-19 09:20:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар жүдо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спорт цогцолборт энэ сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь 30 жилийн дараа үргэлжлэн зохион байгуулагдсанаараа онцлогтой бөгөөд 60 кг, 66 кг, 73 кг, 86 кг, 91 кг, +100 кг жин тус бүрд аймаг, сумын шилдэг 60 тамирчин хүч үзэн өрсөлдлөө. Багийн дүнгээр аймгийн заан М.Аманбек ахлагчтай Биеийн тамир, спортын газрын баг  тэргүүлж, М.Өмирхан ахлагчтай Алтанцөгц сум, А.Айбек ахлагчтай Цэнгэл сумын багууд удаах байруудад шалгарлаа.

Тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг доор танилцуулж байна.

 
60 кг жинд:

1-р байр БТСГ-ын тамирчин М.Дауренбек
2-р байр Ховд аймгийн харьяат н.Бекжан
3-р байр Ногооннуур сумын харьяат Х.Аманбек
3-р байр Ногооннуур сумын харьяат Ү.Айдынбек

66 кг жинд:

1-р байр БТСГ-ын тамирчин Х.Жархынбек
2-р байр Сагсай сумын харьяат сумын заан С.Естай
3-р байр БТСГ-ын тамирчин Е.Аманбек
3-р байр Ногооннуур сумын харьяат Х.Нурмухамед

73 кг жинд:

1-р байр Ногооннуур сумын харьяат сумын заан Б. Ерганат
2-р байр Цэнгэл сумын харьяат Н.Мадгайым
3-р байр Ногооннуур сумын харьяат сумын заан Т.Еркинбол
3-р байр Алтанцөгц сумын харьяат С.Серикжан

86 кг жинд:

1-р байр Алтанцөгц сумын харьяат сумын заан М.Өмирхан
2-р байр БТСГ-ын тамирчин сумын заан К.Оразахын
3-р байр Улаанхус сумын харьяат С.Авыжат
3-р байр Цэнгэл сумын харьяат сумын заан Н.Абыз 

91 кг жинд:

1-р байр Цэнгэл сумын харьяат сумын начин Е.Жандаулет
2-р байр Цэнгэл сумын харьяат сумын заан А.Айбек
3-р байр Баяннуур сумын харьяат аймгийн начин Ө.Жанболат
3-р байр Өлгий сумын харьяат сумын заан Т.Ахедил

100 кг жинд:

1-р байр Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис
2-р байр БТСГ-ын тамирчин аймгийн заан М.Аманбек
3-р байр Өлгий сумын харьяат аймгийн начин М.Жанарбек
3-р байр Алтанцөгц сумын харьяат К.Еркебулан

Ө.Нурболат

 

Холбоотой мэдээ