Жижиг завин дээр загасчилж байсан хүмүүсийг хөлөг онгоц дайрах шахжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-18 15:59:23
МОСКВА./РИА Новости/. Жижиг завин дээр загасчилж байсан хүмүүсийг нэгэн хөлөг онгоц дайрах шахжээ. Загасчид ганцхан секундын дотор амжин ус руу үсэрсэн байна. 

Энэ хэрэг АНУ-ын Орегон муж улсад болжээ. Тус мужийн оршин суугч, орон нутгийн цагдаа Брайан Месс хэмээх залуу хоёр найзтайгаа хамт загасчлахаар жижиг завьтайгаа Колумбия гол руу явсан байна. Загасчдын завь руу нэгэн хөлөг онгоц тун хурдтай чиглэн ирж явахыг тэд харжээ. Загасчид хөлөг онгоцны ахмадад анхааруулахыг оролдон, гараа даллаж, хашгирч эхэлсэн ч хөлөг онгоц чиглэлээ өөрчлөлгүй явсаар байсан нь тэднийг мөсөн гол руу үсрэхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Харин хөлөг онгоц чиглэлээ өөрчлөлгүй явсаар тэднийг үсэрснээс хойш яг ганцхан секундын дараа завийг дайрсан байна.
 
Загасчид эсэн мэнд үлдсэн хэдий ч гар, хөлөндөө бэртэл авсан байна. Тэд хөлөг онгоцны ахмад болох Марлин Ларсенаас нөхөн төлбөр олгохыг шаардан шүүхэд ханджээ. Харин М.Ларсены цуснаас архи юм уу хар тамхи илрээгүй байна. Тэрбээр өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа бөгөөд жижиг завийг хараагүй гэж батлан хэлээд байгаа аж.  
 
Загасчид камертай явж байсан учир дүрс бичлэг хийж амжсан байжээ.
 Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ