Өлгий хотын хүн амын тоо 1111-ээр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-17 12:04:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хүн амын тоо өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 101591-т хүрч, өмнөх жилийхээс 2245 хүнээр буюу 2,3 хувиар өсчээ.  

Хүн амын тоо өсөхөд 1000 хүнд ногдох төрөлт 28,0 болж 0,3 пунктээр өссөн, нас баралт 4,4 болж 0,7 пунктээр буурсан, ердийн цэвэр өсөлт 0,5 пунктээр нэмэгдэн 23,6-д хүрсэн нь нөлөөлжээ. Түүнчлэн 9322 хүн амтай Цэнгэл сум нь хамгийн олон хүн амтай сумаар, 2814 хүнтэй Алтанцөгц сум хамгийн бага хүн амтай сумаар  тодорчээ.

Харин аймгийн төвийн хүн амын тоо нэг жилийн дотор 1111 хүнээр өсөж  35118-т хүрсэн байна.

Аймгийн хүн амын 58.8 хувь нь 16-59 насны хүмүүс байгаа нь хөдөлмөрийн хангалттай нөөц байгааг харуулж байна хэмээн мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэжээ. 

 Ө.Нурболат

Холбоотой мэдээ