ХААН банк тэтгэврийн зээлийн хүүгээ 12 хувь болгож бууруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-16 10:47:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН банк өнөөдрөөс Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 12 хувь болгож бууруулав.

ХНХЯ болон ХААН банк, Төрийн банк хооронд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах Санамж бичигт энэ сарын 05-нд гарын үсэг зурсан. Ингэснээр иргэд 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг 12 хувийн хүүтэй авах боломж бүрдэв. Санамж бичгийн хүрээнд ХААН банк зээлийн хүүгээ өнөөдрөөс бууруулсан бол Төрийн банк хараахан хэрэгжүүлж эхлээгүй байна.

Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас  сар бүр тэтгэвэр авч байгаа бөгөөд үүний 60 хувь буюу 230.8 мянган иргэн 680.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Тиймээс НДЕГ-аас Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр олгох ажлыг өнгөрсөн оны нэг сард эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 95 мянга 600 тэтгэвэр авагч 15 хувийн хүүтэй зээлийг 76,3 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь 18 хувьтай харьцуулахад 1,3 тэрбум хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн үзүүлэлт юм. Гэвч энэ төрлийн зээлийн хугацаа богино тул иргэд банкны шаардлагыг төдийлөн хангахгүй байгаа тул хугацааг 12 сар болгож, хүүг мөн 3 хувиар бууруулж байна. Харин иргэд 12 сараас урт хугацаанд буюу 36 сар хүртэлх хугацаатай зээл авсан тохиолдолд 18 хувийн хүүтэй байх юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ