Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-15 11:02:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана.

Иргэд сонгогчидтой хийх Ерөнхийлөгчийн уулзалт 14 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Уулзалтаар Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд сонгогчидтой цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох аж. 


Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтаа Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн бөгөөд төрийн тэргүүн өчигдөр МҮЭСТО-нд хийсэн уулзалтаараа улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээрх иргэдийн санал сэтгэгдлийг сонссон юм.
Б.Туул
Холбоотой мэдээ