Дөрөв хүртэл насныхны өвчлөл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-14 18:02:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 70 гаруй хувь нь 0-4 насныхан байна. Эцэг эхчүүд дур мэдэн эмчлэх гэж оролдох, ханиад хүрсэн хүүхдээ эмчлүүлэхгүй байсаар бусад хүүхдээ өвчлүүлэх, эмнэлгийн байгууллагад хожуу хандах зэргээр өвчлөлийг хүндрүүлж байгааг мэргэжлийнхэн хэлж байна.
Тус тасаг 40 ортой ч ачааллаа дийлэхээ байснаас Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийг Гэмтлийн тасаг руу нүүлгэн шилжүүлж, Мэдрэлийн тасгийг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн тус тасгуудад өөр тасгаас есөн сувилагчийг нэмж ажиллуулж байгаа аж.
Түүнээс гадна Өрхийн Эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд ажлын цагаар үзлэг хийж байгаа бол Нэгдсэн эмнэлгийн амбулаторид ажлын өдрүүдэд 09:00-22:00, Бямба, Ням гарагийн 10:00-22:00 цагт үзлэг хийж, уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна.
                                                                                                                                    Б.Мөнхзул
Холбоотой мэдээ