Англи хэлний таван багшийг Филиппин улсад сургахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-13 23:06:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Зөгийн үүр" хөтөлбөрөөр англи хэлний таван багшийг Филиппин улсад сургахаар боллоо.
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг гадаад улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулж байгаа юм. 2017 онд нийт 240 хүнийг хамруулж туршлага судлуулсан бол энэ удаа англи хэлний  таван багшийг Филиппин улс руу 100 хувийн тэтгэлгээр сургахаар болж, аймгийн Засаг дарга тэдэнтэй гэрээ байгууллаа. Өнгөрсөн жил Энэтхэгт зургаан багшийг зургаан сарын хугацаанд сургасан юм. 
Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 43 англи хэлний багш ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжих хугацаанд бүгдийг нь гадаадад туршлага судлуулж сургана гэдгээ аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцоллоо. Энэ удаад сумдын ЕБС-ийн англи хэлний багш нар хамрагдаж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ