Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн нар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааны талаар санал хураалгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн 2/3 нь дэмжив. Иймд уг хуулийн төсөлд “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ.
Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн мөн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Н.Туяа