“Монгол орны хөгжилд” XIV чуулган Берлин хотноо болно

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-11 12:51:16
Москва /МОНЦАМЭ/. “Монгол орны хөгжилд” XIV чуулган ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “Боловсрол- мэдлэг солилцоо” сэдвийн дор ирэх 4 дүгээр сарын 27-ны өдөр болно.  
Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, Цахим Өртөө холбоо зэрэг байгууллагууд ажиллах юм.
Берлин хотноо болох  энэхүү чуулганд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч Монголын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид, оюутан залуус гээд хэн ч илтгэлээ хэлэлцүүлэх боломжтой. Гахцхүү илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд төрийн бодлого, нийгмийн тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх чухал санал санаачлага агуулсан байх шаардлагатай аж. Чуулга уулзалтын хүрээнд оролцогчид Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын өөрчлөлт, ирээдүйн чиг хандлага, хөгжилд чиглэсэн төрийн бодлого шийдэл сэвдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх бол Ерөнхий боловсрол, Мэргэжлийн боловсрол, Дээд боловсрол судалгаа шинжилгээ сэвдийн хүрээнд нийт оролцогчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм. 
 Өнгөрөгч онд “Монгол орны хөгжилд” XIII чуулган “Монголын боломж” сэдвийн дор Лондон хотноо болж дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Монголын оюутан залуус, бизнес эрхлэгчид өргөнөөр оролцсон билээ.
 
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ