"Диваажин энд байна" модерн балет УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-19 15:17:00

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 21-22-нд П.И.Чайковскийн “Франческа да Римини” балет, Х.Виэра "Диваажин энд байна" модерн балетыг тус тус тоглоно.

Тус театр сүүлийн жилүүдэд олон шинэ бүтээлээр урын сангаа өргөжүүлсний нэг нь 2014 оны хоёрдугаар сард Португалийн балетмейстер Хьюго Виэратай хамтран тавьсан “Диваажин энд байна” орчин үеийн модерн балет юм.

Энэхүү модерн балет нь хүн бүхний нүдээр харж, гараар барьж чадахгүй, хаа байдаг нь үл мэдэгдэх “диваажин” гэгч чухам хаана байдаг вэ гэдгийг үзэгчдийн сэтгэлээс эрэлхийлсэн сэтгэхүйн өвөрмөц бүтээл юм. Яг үнэндээ диваажин таны хаанаас олж харж мэдрэхийг хүссэн яг тэр газарт, таны сэтгэл дотор байдаг. Тиймээс урлагаас гоо сайхны гайхамшигт мэдрэмжийг авах тэр мөчдөө өөрийнхөө диваажинг яг тэр цаг мөчид, өөрийнхөө сэтгэл дотроос олж мэдрэх болно хэмээн уран бүтээлчид хэлж байна.
 

Ж.Болор

Холбоотой мэдээ