Өнгөрсөн онд Хөвсгөлөөс 20 шонхор барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-09 19:36:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын нутагт шонхорын нүүдэл таардаг учраас жил бүр тодорхой тооны шонхорыг тусгай зөвшөөрлийн дагуу бариулдаг гэнэ. 2017 оны хувьд Цэцэрлэг сумаас 11, Цагаан-Уул сумаас 9 нийт 20 шонхор тусгай журмын дагуу барьжээ.
Шонхор барих зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгодог бөгөөд шонхор барих үед төлөх хураамж орон нутгийн төсөвт ордог байна. Нэг шонхор барихад 6 сая 400 мянган төгрөгийн хураамжийг тухайн суманд төлдөг гэнэ. Өнгөрсөн  жилийн хувьд шонхор барих 4 отог ирснээс 3 отог тогтмол байрласан бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн удирдлагуудтай хамтран тогтмол эргүүл, шалгалтыг хийж ажилласан гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Бат-Ирээдүй мэдээллээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ