Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх долоо хоногт Өмнөд Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-01-09 16:31:00
СӨҮЛ. /Ёнхап/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх долоо хоногт Өмнөд Солонгост айлчилна гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ сарын 15-17-д болох айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхий сайд И Нак Ён, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замуудыг авч хэлэлцэх аж.

Энэ нь У.Хүрэлсүхийн хувьд Монгол Улсын ерөнхий сайд болсноосоо хойш гадаад улс оронд хийх гэж буй анхны айлчлал юм. Тэрбээр уг айлчлалын хүрээнд И Нак Ёнтой хэлэлцээ хийж, хоёр улсын бизнес форумд оролцохоос гадна Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзах юм байна.

1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Өмнөд Солонгос. Монгол Улс хоорондын харилцаа нь тогтвортой хөгжсөөр байгаа юм. 2011 онд хоёр тал харилцаагаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүргэж өргөжүүлсэн билээ.

http://english.yonhapnews.co.kr/search1/2603000000.html?cid=AEN20180109006900315
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ