Сүхбаатар дүүрэг хог хаягдал ангилдаг жишиг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-08 12:56:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олон албан байрандаа болон хорооддоо хог ангилан ялгах сав байрлуулсан байна.

Ингэснээр тус хамт олон ангилан ялгасан хог хаягдлынхаа хуванцар савыг үүгээр амьдралаа залгуулдаг хүмүүст, цаасаа ариун цэврийн цаасны үйлдвэрт өгөх боломж бүрдсэнийг онцлов. Мөн тэд цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын ажил хөнгөрч, тээвэрлэлтийн давтамж  буурна хэмээн үзэж буй аж. Түүнчлэн тус дүүргээс хог хаягдлыг анхан шатанд нь ангилж сурах дадал хэвшлийг олгох  зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад сонирхолтой хэлбэрээр сургалт явуулах юм байна. 

Дашрамд дурдахад хог хаягдлыг  дахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагаан лаазны хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг аж. 
Холбоотой мэдээ