Пёнчаны олимпийн үеэр цэргийн сургуулилт хийхгүй байхаар болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүнүүд ирэх сард болох Пёнчаны өвлийн олимпийн наадмын үеэр хамтарсан цэргийн сургуулилт хийхгүй байхаар тохиролцжээ.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар пүрэв гарагт буюу өчигдөр утсаар ярих үеэрээ ийн тохиролцсон байна.
Талуудын хамтарсан цэргийн сургуулилтыг Умард Солонгос “өдөөн хатгалга”, “дайны бэлтгэл” гэж үздэг юм. Тиймээс олимпийн үеэр Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд Сөүл болон Вашингтон жил бүрийн 2-3 дугаар сард хийж заншсан хамтарсан цэргийн сургуулилтуудаа хойшлуулж байгаа бололтой.
Умард Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцуулах асуудлаар Пхеньянтай хэлэлцээ хийхийг зорьж байгаагаа Мүн Жэ Ин АНУ-ын төрийн тэргүүн Д.Трампт хэлсэн аж.
Хоёр Солонгосын яриа хэлэлцээ сайн үр дүн авчирна гэж найдаж буйгаа Д.Трамп илэрхийлэхийн сацуу Мүн Жэ Инийг 100 хувь дэмжиж байгаагаа хэлжээ.
Мөн “Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд ямар нэгэн туслалцаа хэрэгтэй болвол бидэнд мэдэгдээрэй” гэж Д.Трамп хэлсэн гэнэ.
Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Өвлийн олимийн наадамд тамирчдаа оролцуулах асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн нь Сөүл болон Вашингтоны харилцааг хөргөж, талуудын хооронд “яс хаях” гэсэн оролдлого ч байж болох юм.

Г.Доржханд