Цагдаа Ж.Маргад-Эрдэнэ хоёр хүний амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-04 14:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ.
Тус сумын Тахилт багт иргэн Н-ын гэр 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатаж, гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйн амийг аварч чаджээ. Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн алба хаагч болон иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа ЦЕГ-ын удирдлагууд баяр хүргэж ажлын  амжилт хүсэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ