Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж хорих хугацааг сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 11:09:36

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг сэжигтнээр баривчлан 14 хоног хорьсон хугацаа өчигдөр дууссан. Түүний асуудлыг хэлэлцээд яллагдагчаар татах болсон байна. 

Уг нь Г.Шийлэгдамбын өмгөөлөгч биеийн эрүүл мэндийг харгалзан үзэж батлан даалтад гаргах хүсэлт тавьжээ. Прокурорын төлөөлөгч АТГ-ын мөрдөн байцаагчийн хүсэлтээр яллагдагчаар татагдсан Г.Шийлэгдамбыг хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэр гаргалаа.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ