УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-19 10:37:36

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10:21 цагт эхэлж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэх асуудлыг танилцууллаа.  

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Уянга, Ж.Батзандан нар асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал Г.Уянга гишүүн “Дубайн гэрээ”-ний асуудлыг хэлэлцэх гэж байгааг эсэргүүцсэн бол Ж.Батзандан эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдох асуудал орж ирээгүйг шүүмжлэв. 
Ингээд хэлэлцэх асуудлыг баталсны дараа Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн С.Бямбацогтыг чөлөөлж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд шилжүүллээ. Одоо Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ