Тегераны эсрэг жагсаал Европ даяар тархлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /Би-Би-Си/. Европын томоохон хотуудад амьдардаг иранчууд эх орондоо болж буй засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжин жагсаж эхэллээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, мягмар гарагт буюу өчигдөр Германы нийслэл Берлин хотын Бранденбургийн хаалга орчимд 100 орчим хүн жагсаал цуглаан хийсэн байна. Тэд Иран дахь улс төрийн хоригдлууд болон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг Тегеранаас шаарджээ.
Уг жагсаалыг санаачлан зохион байгуулагч сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Энэ жагсаалд оролцогчдын олонх нь эсэргүүцлээ илэрхийлснийхээ төлөө баривлагчдаж, хавчигдан гадуурхагдсаны улмаас Иранаас Германд дайжиж ирсэн хүмүүс. Төр засгийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, өөрсдийнхөө төлөө тэмцэж буй элэг нэгт ахан дүүсээ дэмжин өнөөдөр бид энэ зогсож байна” гэсэн байна.
Мөн Их Британийн нийслэл Лондон, Италийн нийслэл Ром хот дахь Иран улсын ЭСЯ-ны үүдэнд хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Ром хотод болсон жагсаалд оролцсон нэгэн иран эмэгтэй ярихдаа “Ираны дарангуйлагч засгийн газрыг олон улсын хамтын нийгэмлэг зүгээр хараад суухгүй гэдэгт найдаж байна” гэжээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсөж, ажилгүй хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас тус улсын зүүн хойд нутгийн Машхад хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Улмаар энэ жагсаал нь тус улсыг бүхэлд нь хамарсан жагсаал цуглаан болж өргөжиж, сүүлдээ “хүчирхийлэл” болж хувираад байна. Жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн хоорондын мөргөлдөөний үеэр амиа алдагсдын тоо 23, баривчлагдсан хүмүүсийн тоо 500 гаруй болж нэмэгдээд байгаа аж.

Г.Доржханд