Дорноговь аймгийн онцлох 10 ажил
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн онцлох 10 ажлын жагсаалтыг гаргасныг хүргэж байна.
1.Шинээр 46 барилга байгууламж, 48 засвар өргөтгөлийн ажлыг хийв
Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 оныг "Их бүтээн байгуулалтын жил" болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 46, гадаадын хөрөнгө оруулалтаар таван бүтээн байгуулалт шинээр байгуулсан бол өргөтгөл, засварын 48 ажил, 2017 онд нийт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна.
Томоохон бүтээн байгуулалтаас дурдвал Мандах наран 1000 айлын орон сууцны цогцолбор /Сайншанд 560 айл, Замын-Үүд 240 айл/, Замын-Үүд сумын 960 хүүхдийн сургууль, Иргэдийн хөгжлийн нэгдсэн төв, аймгийн төвийн 7,6 км авто замын шинэчлэлт, Багийн хөгжлийн төв, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Усан спорт сургалтын төв, Камерийн хяналтын төв, Айраг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, халуун усны барилгууд, гудамж талбайн тохижуулалт болон авто замын хаягжуулалтуудыг хийжээ.
2017 онд гадаад харилцааг эрчимжүүлснээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын “Алтанговь худалдааны төв”-ийн гадна талбай, аймгийн төвийн авто зам дагуух гэрэлтүүлэг, Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл, Дархан муу мянган холбоот хошууны хөрөнгө оруулалтаар “Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн”, АНУ-ын Элчин сайдын яамны хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 50 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулав.
Мөн 2017 онд Даланжаргалан суманд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий “МАК” ХХК-ийн Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орж, орон нутгийн 180 гаруй иргэнийг ажлын байраар хангаад байна.
2.Хатанбулаг, Мандах сум төвлөрсөн эрчим хүчний системд холбогдов

Үндэсний бүтээн байгуулагч "МАК"ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн 220 КВТ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ашиглалтад оруулснаар, Хатанбулаг, Мандах сум байнгын эх үүсвэрээр хангагдлаа. Тус аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд дээрх сумдыг байнгын эрчим хүчээр хангах зорилтыг тусгасан аж. 20 гаруй жилийн турш эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй байсан Мандах, Хатанбулаг сумынхан байнгын эрчим хүчтэй болсноор эрчим хүчийг ашиглаж аж ахуй эрхлэх, амьжиргаагаа сайжруулах, эрчим хүчинд суурилсан дэвшилтэд техник, технологи хэрэглэх боломж бүрдэв.
3.Цахилгааны эрчим хүч үйлдвэрлэхээр дөрвөн төсөл ажлаа эхлэв

Сайншанд суманд “Дезерт солар пауэр вуан” ХХК 30 мВт, Айраг суманд Солонгос улсын хөрөнгө оруулалтаар “J&R ХХК”-ийн 20мВт, Замын-Үүд суманд Япон улсын хөрөнгө оруулалтаар “Наран тээг” ХХК 15 МВт нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр ажлаа эхлэв.
Харин Сайншанд суманд Монголын хамгийн том гэгдэх “Сайншанд Салхин парк” ХХК-ийн 55 МВт хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын барилгын ажил эхэлснээр Дорноговь аймаг 2018 оноос нийт 120 МВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэж байна.
4. Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулав
“Олон улсын яруу найргийн өдрүүд”-ийг Монгол улс анх удаа зохион байгуулах үеэр “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам-2017”-г наймдугаар сард зохион байгуулж, орон нутгаа олон улсад сурталчиллаа.
“Олон улсын яруу найргийн өдрүүд”-ийн арга хэмжээнд Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сан, хэвлэлийн газруудын төлөөлөгчид болон дэлхийн 40-өөд орны 200 гаруй яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, уран бүтээлчид оролцжээ.
5. “Дорноговь цом-2017” олон хотын боксын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

Дорноговь аймгийн Засаг даргын нэрэмжит Боксын аварга шалгаруулах “ДОРНОГОВЬ ЦОМ-2017” олон хотын тэмцээнийг аравдугаар сард зохион байгууллаа.
Тэмцээнд ОХУ, аймаг, нийслэлийн 24 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн тамирчид амжилттай оролцож, цомын эзэд болсон байна.
6.Монгол, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулав

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ 2017" байлдааны хамтарсан хээрийн сургуулилт долоод дахь жилдээ Зүүнбаянгийн зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ойролцоо хээрийн байрлалд болсон.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 700, ОХУ-ын 500 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргүүд оролцсон уг сургуулилтын үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, хоёр улсын цэргийн алба хаагчдын нөхөрсөг тэмцээн, Монгол цэргийн музейн үзвэр, зэвсэг техникийн үзэсгэлэн, хээрийн сургуулилтын байлдааны буудлага зэрэг арга хэмжээ болсон.
7. Боловсролын салбарт 2.4, эрүүл мэндийн салбарт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийв

2017 онд Дорноговь аймгийн боловсролын салбарт 2.4, эрүүл мэндийн салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Замын-Үүд суманд 960 хүүхдийн хүчин чадалтай гуравдугаар сургууль, тус суманд АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан бол Сайншанд сумын гуравдугаар сургууль, Номын сан, Мандах сумын сургууль, Алтанширээ сумын дотуур байр, Замын-Үүд сумын нэг, Сайншанд сумын зургаа, Сайншанд сумын тавдугаар багийн Зүүнбаян цэцэрлэгт засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэжээ.
Боловролын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Маргаашийн нар багшийн гар дээр мандана” дэд хөтөлбөр боловвсруулан батлуулж хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарт амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт Сайншанд сумын 12 цэцэрлэгийн шүдний 1765 хүүхдийг, томуугийн вакцинд гурав хүртэлх насны 2341 хүүхдийг хамруулан дархлаажуулжээ.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгт уламжлалт анагаах ухааны 10 эмч, Бээжин хотын Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт гурван сарын хугацаатай нэг их эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулаад байна. Нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир, спортоор хичээллэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "ДОРНОГОВЬ-БАГА ОЛИМП", байгууллагуудын дундах “Чансаа-2017”, Өсвөрийн Аэробек”, хийн дасгалын тэмцээн уралдааныг зохион байгуулжээ.
8.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд "онц" үнэлгээ авав

Дорноговь аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан 2017 онд хамтран ажиллах гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг алба, мэргэжлийн ангийн 300 гаруй албан хаагчид, Айраг, Сайншанд сумдын иргэдийн оролцоотойгоор амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү иж бүрэн сургуулилтад “Дүүрэн хангалттай” буюу “ОНЦ” үнэлгээг авч, Дорноговьчууд гамшгийн аюулыг даван туулж чадахаа харуулав.
9.Мэргэшсэн нягтлан бодогчдын спортын их наадам болов

Мэргэшсэн Нягтлан бодогчдын Спортын XV их наадамд оролцсон 21 аймаг, есөн дүүргийн 600 гаруй тамирчин спортын зургаан төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Спортын арга хэмжээний үеэр Мэргэшсэн нягтлан бодогчдийн институтийн Дорноговь аймаг дахь салбарын санаачилгаар дөрвөн сая гаруй төгрөгөөр сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
10.Хямд өртөгтэй орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангах” зорилтыг тусгажээ. Дээрх зорилтын хүрээнд аймгийн ЗДТГ-ын захиалгаар, Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр Сайншанд сумын хоёр дугаар багт “Мандах наран-1000” айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 272 айлын орон сууцыг ашиглалтад оруулж оршин суугчиддаа түлхүүрийг нь гардуулахад бэлэн болжээ.

Х.Эрдэнэбулган