Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 09:32:32

“Нэг эрүүл мэнд” салбар зөвлөл хуралдаж мал болон амьтнаас хүнд халдварладаг өвчний талаар мэдээлэл хийлээ. Мал, амьтнаас хүнд халдварладаг 27 нэр төрлийн өвчин байдаг. Гэвч  жил ирэх тусам  нэр төрөл нь нэмэгдэх хандлагатай болжээ.

Энэ жил л гэхэд бараг устаад байсан адууны “ДОХ” өвчин гарсан. Мөн тарваган тахал гарч хоёр иргэн нас барсан бол Булган аймагт боом өвчин бүртгэгдсэн байна. Энэ нь улсын хэмжээнд гарсан тохиолдол юм. Харин Орхон аймагт хусны хачигт хазуулсан долоон тохиолдол бүртгэгджээ. Уг хачиг нь ОХУ-аас манайд орж ирсэн гэнэ. Энэ мэт мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин цөөнгүй бий тул аймгийн салбар зөвлөл ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байгаа ажээ.

“Нэг эрүүл мэнд” салбар зөвлөлд МХГ, ОБГ, ХХАЖ, ЭМГ, БОЭТ-ийн мэргэжилтнүүд багтдаг юм. Дашрамд дурдахад, малаас хүнд халддаг галзуу өвчин гэж бий. Тэгвэл ийм өвчний голомтот бүс нь 21 аймгийн 242 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт байдаг ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ