Өнөөдрөөс эхлэн дөрвөн хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн баярын өдөр тохиож буй тул өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Энэ өдрийг хуульд "нийтээр тэмдэглэх баярын өдөр" хэмээн тусгаж бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Үүнтэй холбогдуулан автомашины улсын дугаар нь 0, 5-аар төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн үг юм.
Мөн нэгдүгээр сарын 1-ний өдрийг Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд бүх нийтээр амран тэмдэглэх баярын өдрөөр тусгасан байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн дөрвөн хоногийн турш автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Н.Туяа