Оросын хамгийн том усан парк ирэх онд нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-28 14:41:37
ТЮМЕНЬ. /ТАСС/. Оросын хамгийн том усан парк ирэх онд Сибирийн Тюмень хотод нээгдэнэ гэж тус хотын Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дэд дарга Андрей Шалнев мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.
 
А.Шалнев мэдэгдэхдээ “Оросын хамгийн том усан парк 2018 оны сүүлчээр ашиглалтад орно. Тус парк нь усан сан, усан гулсуур, саун болон хоолны газруудтай байна” гэжээ.
 
Тус парк нь 130 мянган кв.км талбайг хамран орших бөгөөд нэг дор 3000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх аж.
 
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ