Орцонд асгарсан мөнгөн усыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-27 18:27:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн ОБГ-т Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах байрны гуравдугаар давхрын хогийн сувгийн хажууд  мөнгөн ус асгарсан байна гэх дуудлага өчигдөр 14:30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 15:03 цагт очиж, тус байрны хоёрдугаар орцны гуравдугаар давхрын шатнаас нэгдүгээр давхрын шал хүртэл 18 грамм мөнгөн ус асгаран урссан байсныг соруулан авч, орчин тойрныг аюулгүй болгожээ. Уг мөнгөн ус асгасан шалтгааныг тодруулахаар  дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ