Д.Хаянхярваа гишүүн хүүхэд багачуудад бэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-27 11:46:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа шинэ оны босгон дээр өөрийн үүсгэн байгуулсан "Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан  Дархан-Уул аймгийн  2000 хүүхэд багачуудад бэлэг  гардуулав.

Цэцэрлэгт хамрагдаагүй малчин өрхийн болон зорилтот бүлгийн хүүхдүүд, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сум, Салхит багийн сургуулийн дотуур байр, Дархан сумын 1, 2, 3, Малчин баг, "Энэрэл" цогцолборын сурагчид энэхүү үйл ажиллагаанд  хамрагджээ.  Мөн Д.Хаянхярваа  гишүүн Шарын гол, Орхон, Хонгор сумын малчны хотонд зочлон, дотуур байрны үйл ажиллагаатай танилцан зарим тусламжийг үзүүлсэн байна.

Түүнчлэн тусгай олимпоос алтан медаль хүртсэн "Энэрэл" цогцолборын тулааны урлагийн баг тамирчдад бэлтгэлийн дэвжээ,  Шарын гол суманд шинээр байгуулсан номын сангийн фондыг баяжуулахад зориулж  дөрвөн сая төгрөгийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг  гардуулав.  
 
Б.Туул
Холбоотой мэдээ