"Шинэ жилийн баярын цэнгүүн"-ий үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-26 12:08:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд энэ сарын 31-ний үдэш Сүхбаатарын талбайд “Шинэ жилийн баярын цэнгүүн” болно.

Цэнгүүний үеэр иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээгээр хангах, эрүүл, аюулгүй, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлэхээр Нийслэлийн тээврийн газраас төлөвлөгөө боловсруулсан байна. Тухайлбал, “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд буюу шөнийн 00.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд гэсэн гурван талаас 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус үйлчилгээнд гаргах аж.


 
Холбоотой мэдээ