Филиппиний худалдааны төвд гал гарсны улмаас 37 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-25 17:25:29
ДАВАО. /Киодо/. Филиппиний өмнөд нутгийн Давао хотын галд өртсөн нэгэн худалдааны төвөөс 37 хүний цогцсыг гал сөнөөгчид гаргаж иржээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт тус худалдааны төвд гал гарсан байна. Худалдааны төвийн хамгийн дээд давхарт буюу дөрөвдүгээрт давхарт  байсан дуудлагын төвийн 37 ажилтан галаас зугтаж чадалгүй амиа алдсан аж.

Аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалттай аваагүйн улмаас ийм олон хүн амиа алдахад хүрсэн гэж тус улсын холбогдох албаны хүмүүс үзэж байна. 

Г.Доржханд
Холбоотой мэдээ