ИТХ өнгөрсөн онд 10 дэд хөтөлбөр баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-19 21:05:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит хуралдаанаа зургаан удаа зохион байгуулжээ. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 65,8 хувийн ирцтэйгээр 23 удаа зохион байгуулж, 175 асуудлыг хэлэлцсэн байна.
ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн томоохон асуудлуудаас дурдвал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах дэд хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр” зэрэг 10 дэд хөтөлбөрийг баталж, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын 116 шийдвэрийг гаргасан ба хэрэгжилт 83,9 хувьтай байна.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг иргэдийн дунд ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны төсөвт 82 сая төгрөг тавьсан бол ирэх онд нэг төлөөлөгчийн зардлыг 2 сая төгрөгөөр тооцон баталсан юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ